Thursday, December 31, 2015

TOPIK шалгалтын дүнгээ онлайнаар шалгах

Шалгалтын дүнгээ албан ёсны вэб сайтынх нь хаягаар ороод шалгаж болох ч Монголоос хандаж болохгүй эсвэл browser дээрээ эсэн бусын plugin суулгахыг шаардаад байвал энэ сайтаар дамжиж орж шалгаарай. Дүнгээ шалгах алхмууд:
  • Тухайн сайтыг зөвхөн Internet Explorer дээр нээнэ.
  • Хэд дэх удаагийн TOPIK өгснөө 시험회차 цэснээс сонгоно.
  • 수험번호 цонхонд бүртгэлийн дугаараа оруулна.
  • 생년월일 цэсэнд өөрийн төрсөн он, сар, өдрөө оруулаад 조회하기 товчин дээр дарснаар  оноогоо шалгах боломжтой.