Thursday, March 18, 2021

IELTS өгсөн туршлага II

    IELTS шалгалтыг хоёр дахь удаагаа, 5 жил гаруй дараа дахин өглөө. Өмнө өгч байсан талаарх постыг энд дарж уншина уу.

    Энэ удаад харин өөрийнхөө хэмжээнд боломжийн л оноо авлаа. Тиймээс хэрхэн бэлдсэн талаараа та бүхэнтэй хуваалцъя.

Monday, August 28, 2017

POSCO ASIA тэтгэлэг

POSCO TJ Park Foundation-ий санхүүжүүлдэг POSCO ASIA тэтгэлгийн талаар танилцуулъя.

Зорилго: Азийн улс орнуудын идэвх чармайлттай, ирээдүйтэй оюутан, залуусыг БНСУ-ын тодорхой их, дээд сургуулиудад суралцаж мэргэжлийн хувьд өсч дэвжих боломжийг олгох
Тэтгэлэг авах хүний тоо: 30 хүн

Шаардлага:
-Бакалаврын зэрэгтэй
-Азийн аль нэг улсын иргэншилтэй байх
-Тэтгэлэг авахын тулд эхлээд нэр заагдсан БНСУ-ын их сургуулиас элсэх эрх авах (Хэрвээ та инженер, ш/у-ны чиглэлээр Солонгост энэ тэтгэлгээр суралцах хүсэлтэй бол эхлээд POSTECH сургууль руу материалаа явуулаад тэнцэх юм бол POSTECH таны материалыг POSCO руу явуулж та энэ тэтгэлэгт өрсөлдөх боломжтой болох юм.)

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг бүтэн даана, 4 семистер буюу 22 сарын турш сар бүр 1 сая воны стипенд буюу амьжиргааны зардал өгнө. Суралцагч дотуур байр, хоол, унаа, ном, сурах бичгийн зардлаа амьжиргааны зардлаасаа гаргана.

Saturday, May 6, 2017

Цахлай шувуу (Цэргийн жагсаалын дуу)

Дайвалзах давалгаа цайвалзан цайж
Хуйлранхан эргээ мөргөнө өө
Цахлай шувуу түүний дээгүүр
Цаглашгүй гунигтай ниснэ ээ

Жигүүрлэн нисэх цахлай шувуу
Гэнэт нэгэн юмнаас үргэх шиг
Алс холын гүн шигүү ойгоос
Аянгын дуу нижмгнэнэ

Аажуухан намуун тэнгисийн дээгүүр
Ази, Монголын туг намираад
Аймшиггүй зоригт холбоочин дайчид
Амь өрссөн тулаанд орсон юм

Аа аа аа аа аа аа аа
Эрийн заяа!

Saturday, March 18, 2017

Эр хүн бүр цэрэг гэсэн үг биш

За өнөөдөр МУ-д орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 96 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг нэг хэсэг нь цэргийн баяр буюу цэргийн алба хаасан болон цэргийн байгууллагад ажиллаж байгаа, бэлтгэлд байгаа бүх хүмүүсийн баяр гэж үзэж байхад нөгөө хэсэг нь болохоор ерөөсөө бүх эрчүүдийн л баяр гээд байгаа. Үүнтэй холбоотойгоор залуучууд өнөөдөр алба хаасан, хаагаагүйгээрээ сайрхаж, зарим нь тунирхаж, хэдийгээр цэргийн алба хаагаагүй ч хэрвээ маргааш дайн болбол

Tuesday, March 1, 2016

IELTS өгсөн туршлага

За, өнгөрсөн зунаас хойш ганц нэг сургалтанд суугаад оны өмнө IELTS өгөөд нэг их өндөр биш ч яг зорьж байсан оноогоо авлаа. Мэдэхгүй нэгэнд нь мэдээлэл болох болов уу гэж бодоод өөрийн туршлагаа хуваалцахаар шийдлээ. :)

Thursday, December 31, 2015

TOPIK шалгалтын дүнгээ онлайнаар шалгах

Шалгалтын дүнгээ албан ёсны вэб сайтынх нь хаягаар ороод шалгаж болох ч Монголоос хандаж болохгүй эсвэл browser дээрээ эсэн бусын plugin суулгахыг шаардаад байвал энэ сайтаар дамжиж орж шалгаарай. Дүнгээ шалгах алхмууд:
  • Тухайн сайтыг зөвхөн Internet Explorer дээр нээнэ.
  • Хэд дэх удаагийн TOPIK өгснөө 시험회차 цэснээс сонгоно.
  • 수험번호 цонхонд бүртгэлийн дугаараа оруулна.
  • 생년월일 цэсэнд өөрийн төрсөн он, сар, өдрөө оруулаад 조회하기 товчин дээр дарснаар  оноогоо шалгах боломжтой.

Wednesday, November 18, 2015

2016 оны TOPIK-ийн хуваарь

2016 оны TOPIK шалгалтын хуваарь гарсан байна. Ирэх жил нийт 6 шалгалт болох бөгөөд Монгол улсад 46 болон 49 дэх шалгалтыг л авах юм байна.

ШалгалтШалгалт авах өдөрБүртгэлийн хугацааШалгалтын хариу  Хаана
44th TOPIK1 сарын 172015.12.14 – 2015.12.232 сарын 4Зөвхөн Солонгост
45th TOPIK3 сарын 19-202016.01.11 – 2016.02.205 сарын 21Солонгос болон бусад улсад
46thTOPIK4 сарын 16-172016.02.15 – 2016.02.245 сарын 26Солонгос болон бусад улсад
47thTOPIK7 сарын 172016.06.13 – 2016.06.228 сарын 4Зөвхөн Солонгост
48th TOPIK10 сарын 15-162016.08.08 – 2016.08.1711 сарын 24Солонгос болон бусад улсад
49thTOPIK11 сарын 19-202016.09.19 – 2016.09.2812 сарын 22Солонгос болон бусад улсад