Saturday, May 6, 2017

Цахлай шувуу (Цэргийн жагсаалын дуу)

Дайвалзах давалгаа цайвалзан цайж
Хуйлранхан эргээ мөргөнө өө
Цахлай шувуу түүний дээгүүр
Цаглашгүй гунигтай ниснэ ээ

Жигүүрлэн нисэх цахлай шувуу
Гэнэт нэгэн юмнаас үргэх шиг
Алс холын гүн шигүү ойгоос
Аянгын дуу нижмгнэнэ

Аажуухан намуун тэнгисийн дээгүүр
Ази, Монголын туг намираад
Аймшиггүй зоригт холбоочин дайчид
Амь өрссөн тулаанд орсон юм

Аа аа аа аа аа аа аа
Эрийн заяа!