Monday, August 28, 2017

POSCO ASIA тэтгэлэг

POSCO TJ Park Foundation-ий санхүүжүүлдэг POSCO ASIA тэтгэлгийн талаар танилцуулъя.

Зорилго: Азийн улс орнуудын идэвх чармайлттай, ирээдүйтэй оюутан, залуусыг БНСУ-ын тодорхой их, дээд сургуулиудад суралцаж мэргэжлийн хувьд өсч дэвжих боломжийг олгох
Тэтгэлэг авах хүний тоо: 30 хүн

Шаардлага:
-Бакалаврын зэрэгтэй
-Азийн аль нэг улсын иргэншилтэй байх
-Тэтгэлэг авахын тулд эхлээд нэр заагдсан БНСУ-ын их сургуулиас элсэх эрх авах (Хэрвээ та инженер, ш/у-ны чиглэлээр Солонгост энэ тэтгэлгээр суралцах хүсэлтэй бол эхлээд POSTECH сургууль руу материалаа явуулаад тэнцэх юм бол POSTECH таны материалыг POSCO руу явуулж та энэ тэтгэлэгт өрсөлдөх боломжтой болох юм.)

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг бүтэн даана, 4 семистер буюу 22 сарын турш сар бүр 1 сая воны стипенд буюу амьжиргааны зардал өгнө. Суралцагч дотуур байр, хоол, унаа, ном, сурах бичгийн зардлаа амьжиргааны зардлаасаа гаргана.