- Тухайн сайтыг зөвхөн Internet Explorer дээр нээнэ.
- Хэд дэх удаагийн TOPIK өгснөө 시험회차 цэснээс сонгоно.
- 수험번호 цонхонд бүртгэлийн дугаараа оруулна.
- 생년월일 цэсэнд өөрийн төрсөн он, сар, өдрөө оруулаад 조회하기 товчин дээр дарснаар оноогоо шалгах боломжтой.
Thursday, December 31, 2015
TOPIK шалгалтын дүнгээ онлайнаар шалгах
Шалгалтын дүнгээ албан ёсны вэб сайтынх нь хаягаар ороод шалгаж болох ч Монголоос хандаж болохгүй эсвэл browser дээрээ эсэн бусын plugin суулгахыг шаардаад байвал энэ сайтаар дамжиж орж шалгаарай. Дүнгээ шалгах алхмууд:
Wednesday, November 18, 2015
2016 оны TOPIK-ийн хуваарь
2016 оны TOPIK шалгалтын хуваарь гарсан байна. Ирэх жил нийт 6 шалгалт болох бөгөөд Монгол улсад 46 болон 49 дэх шалгалтыг л авах юм байна.
| Шалгалт | Шалгалт авах өдөр | Бүртгэлийн хугацаа | Шалгалтын хариу | Хаана |
| 44th TOPIK | 1 сарын 17 | 2015.12.14 – 2015.12.23 | 2 сарын 4 | Зөвхөн Солонгост |
| 45th TOPIK | 3 сарын 19-20 | 2016.01.11 – 2016.02.20 | 5 сарын 21 | Солонгос болон бусад улсад |
| 46thTOPIK | 4 сарын 16-17 | 2016.02.15 – 2016.02.24 | 5 сарын 26 | Солонгос болон бусад улсад |
| 47thTOPIK | 7 сарын 17 | 2016.06.13 – 2016.06.22 | 8 сарын 4 | Зөвхөн Солонгост |
| 48th TOPIK | 10 сарын 15-16 | 2016.08.08 – 2016.08.17 | 11 сарын 24 | Солонгос болон бусад улсад |
| 49thTOPIK | 11 сарын 19-20 | 2016.09.19 – 2016.09.28 | 12 сарын 22 | Солонгос болон бусад улсад |
Monday, February 23, 2015
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг 2015
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсантай холбогдуулан тэтгэлгийн талаарх танилцуулга бэлтгэлээ. Бичиг баримт бүрдүүлэлт, анкет хүлээн авах хугацаа, сонгон шалгаруулалт зэрэг мэдээллийг та БНСУ-ын ЭСЯ-ны сайт болон энэ файлаас аваарай.
Энэхүү тэтгэлэг нь жилд 2 удаа зарлагддаг бөгөөд 2 сарын тэтгэлэг нь зөвхөн магистр, докторт суралцах улсуудад зориулагддаг юм. Харин 9 сард зарлагддаг тэтгэлэг нь зөвхөн бакалаврын зэргээр суралцах хүмүүст хамаатай. Тэтгэлэгт хамрагдахын тулд та шууд орохыг хүссэн сургуульдаа хандах эсвэл өөрийн улс дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан хамрагдах боломжтой. Сургуулиар дамжуулан тэтгэлэгт хамрагдах бол зөвхөн ганц л сургуулийг сонгоно. Харин ЭСЯ-нд хандаж хамрагдахыг хүсвэл 3 сургууль сонгох боломжтой.
БНСУ-аас энэ жил манай оюутан залууст зориулж их сургуулиар 10, ЭСЯ-аар 5, нийт 15 хүнд тэтгэлэг олгохоор болсон байна. Хэрэв энэ тэтгэлэгт тэнцвэл энэ оны 8 сарын сүүлчээр Солонгост очоод 9 сарын 1-нээс хичээлдээ сууж эхлэх юм байна.
Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа:
- Магистр: Хэлний бэлтгэлийн 1 жил + Магистрын хичээлийн 2 жил
- Доктор: Хэлний бэлтгэлийн 1 жил + Докторын хичээлийн 3 жил
*Хэрэв TOPIK-ийн 5 эсвэл 6-р түвшинд тэнцсэн бол хэлний бэлтгэлд суухгүйгээр мастер, докторын ажлаа шууд эхэлж болно. Энэ тохиолдолд хэлний бэлтгэлийн 1 жил нь тэтгэлэг үргэлжлэх хугацаанаас хасагдана.
Thursday, January 8, 2015
Thursday, January 1, 2015
2015 оны TOPIK-ийн хуваарь
TOPIK шинэ системтэй болсноос гадна жил бүр авагдах шалгалтын тоо нь нэмэгдсэн байна. Ирэх жилийн тухайд нийт 6 шалгалт товлогдсон ба Солонгосоос өөр улсад амьдарч байгаа хүмүүсийн хувьд 4 хүртэлх шалгалт өгөх боломжтой юм байна. Гэхдээ манайхны хувьд жилдээ 2 удаа шалгалт авдаг нь хэвээрээ үлджээ. Монголд жил бүрийн 4 ба 10 саруудад шалгалт авч байх юм байна.
TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
TOPIK (Test of proficiency in Korean) нь солонгос хэл сурч буй гадны хүмүүст зориулсан түвшин тогтоох шалгалт юм. Уг шалгалт нь 2014 оны 7 сараас буюу солонгос хэлний 35 дахь шалгалтаас эхлэн бүтэц, агуулгын хувьд өөрчлөгдсөн. Тиймээс энэхүү бичлэгтээ "шинэ" TOPIK-ийн тухай танилцуулах болно.
Шалгалт нь хоёр үндсэн шаттай бөгөөд эхний шат (эхлэн суралцагч) нь дотроо хоёр түвшинтэй бол дараагийн шат (дунд ба гүнзгий) нь нийт дөрвөн түвшинтэй.
Түвшин
|
Босго
оноо
|
Нийт
оноо
|
|
TOPIK I
|
1
|
80
|
200
|
2
|
140
|
||
TOPIK II
|
3
|
120
|
300
|
4
|
150
|
||
5
|
190
|
||
6
|
230
|
Subscribe to:
Comments (Atom)
