Thursday, January 1, 2015

TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт

TOPIK (Test of proficiency in Korean) нь солонгос хэл сурч буй гадны хүмүүст зориулсан түвшин тогтоох шалгалт юм. Уг шалгалт нь 2014 оны 7 сараас буюу солонгос хэлний 35 дахь шалгалтаас эхлэн бүтэц, агуулгын хувьд өөрчлөгдсөн. Тиймээс энэхүү бичлэгтээ "шинэ" TOPIK-ийн тухай танилцуулах болно. 
Шалгалт нь хоёр үндсэн шаттай бөгөөд эхний шат (эхлэн суралцагч) нь дотроо хоёр түвшинтэй бол дараагийн шат (дунд ба гүнзгий) нь нийт дөрвөн түвшинтэй.


Түвшин
Босго оноо
Нийт оноо
TOPIK I
1
80
200
2
140
TOPIK II
3
120
300
4
150
5
190
6
230


TOPIK I-ийн шалгалт нь дотроо унших ба сонсох гэсэн хоёр бүлэгтэй. Унших хэсэг нь 40 тесттэй бол сонсох хэсэг нь харин 30 тесттэй. Нийтдээ 70 тест нь 100 минутын хугацаатай ба онооны дээд хязгаар 200. Хэрвээ та 80-аас дээш оноо авбал 1-р түвшинд тэнцэх ба 140-өөс дээш оноо авахад 2-р түвшинд тэнцэнэ. Өөрөөр хэлбэл үнэхээр хичээгээд, биеэ дайчлаад сайн сурч чадах юм бол эхний оролдлогоороо шууд 2-р түвшинд тэнцэж болноо гэсэн үг. Ингэж чадвал цаг их хэмнэх ба дараагийн удаа TOPIK I-тэйгээ зууралдаад байхгүй шууд TOPIK II-т бэлдээд шалгалтаа өгөх боломжтой.

TOPIK II нь харин унших (50 тест), сонсох (50 тест), бичих (4 асуулт) гэсэн гурван бүлэгтэй. Нийт 300 оноотой, 180 минутын хугацаатай. Таны авсан нийт оноо босго оноог давсан л бол та тухайн түвшинд тэнцсэн гэсэн үг. Унших хэсэг дээр дор хаяж төдөн оноо, бичих хэсэг дээр бас төдөн оноо авсан байх ёстой гэсэн өмнөх шалгалтын хатуу дүрэм байхгүй болжээ.

Шалгалтаа амжилттай өгөөд аль нэг түвшинд нь тэнцвэл тухайн дүн 2 жилийн хугацаанд хүчинтэй байдаг юм байна.

1 comment: