Thursday, January 8, 2015

"Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг" цуврал номууд


"Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц 
сурах бичиг" цуврал номуудыг татах линкүүдийг орууллаа.

Thursday, January 1, 2015

2015 оны TOPIK-ийн хуваарь

TOPIK шинэ системтэй болсноос гадна жил бүр авагдах шалгалтын тоо нь нэмэгдсэн байна. Ирэх жилийн тухайд нийт 6 шалгалт товлогдсон ба Солонгосоос өөр улсад амьдарч байгаа хүмүүсийн хувьд 4 хүртэлх шалгалт өгөх боломжтой юм байна. Гэхдээ манайхны хувьд жилдээ 2 удаа шалгалт авдаг нь хэвээрээ үлджээ. Монголд жил бүрийн 4 ба 10 саруудад шалгалт авч байх юм байна.

TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт

TOPIK (Test of proficiency in Korean) нь солонгос хэл сурч буй гадны хүмүүст зориулсан түвшин тогтоох шалгалт юм. Уг шалгалт нь 2014 оны 7 сараас буюу солонгос хэлний 35 дахь шалгалтаас эхлэн бүтэц, агуулгын хувьд өөрчлөгдсөн. Тиймээс энэхүү бичлэгтээ "шинэ" TOPIK-ийн тухай танилцуулах болно. 
Шалгалт нь хоёр үндсэн шаттай бөгөөд эхний шат (эхлэн суралцагч) нь дотроо хоёр түвшинтэй бол дараагийн шат (дунд ба гүнзгий) нь нийт дөрвөн түвшинтэй.


Түвшин
Босго оноо
Нийт оноо
TOPIK I
1
80
200
2
140
TOPIK II
3
120
300
4
150
5
190
6
230