Monday, February 23, 2015

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг 2015

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсантай холбогдуулан тэтгэлгийн талаарх танилцуулга бэлтгэлээ. Бичиг баримт бүрдүүлэлт, анкет хүлээн авах хугацаа, сонгон шалгаруулалт зэрэг мэдээллийг та БНСУ-ын ЭСЯ-ны сайт болон энэ файлаас аваарай.
Энэхүү тэтгэлэг нь жилд 2 удаа зарлагддаг бөгөөд 2 сарын тэтгэлэг нь зөвхөн магистр, докторт суралцах улсуудад зориулагддаг юм. Харин 9 сард зарлагддаг тэтгэлэг нь зөвхөн бакалаврын зэргээр суралцах хүмүүст хамаатай. Тэтгэлэгт хамрагдахын тулд та шууд орохыг хүссэн сургуульдаа хандах эсвэл өөрийн улс дахь БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан хамрагдах боломжтой. Сургуулиар дамжуулан тэтгэлэгт хамрагдах бол зөвхөн ганц л сургуулийг сонгоно. Харин ЭСЯ-нд хандаж хамрагдахыг хүсвэл 3 сургууль сонгох боломжтой.
БНСУ-аас энэ жил манай оюутан залууст зориулж их сургуулиар 10, ЭСЯ-аар 5, нийт 15 хүнд тэтгэлэг олгохоор болсон байна. Хэрэв энэ тэтгэлэгт тэнцвэл энэ оны 8 сарын сүүлчээр Солонгост очоод 9 сарын 1-нээс хичээлдээ сууж эхлэх юм байна.

Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа:

  • Магистр: Хэлний бэлтгэлийн 1 жил + Магистрын хичээлийн 2 жил
  • Доктор: Хэлний бэлтгэлийн 1 жил + Докторын хичээлийн 3 жил

*Хэрэв TOPIK-ийн 5 эсвэл 6-р түвшинд тэнцсэн бол хэлний бэлтгэлд суухгүйгээр мастер, докторын ажлаа шууд эхэлж болно. Энэ тохиолдолд хэлний бэлтгэлийн 1 жил нь тэтгэлэг үргэлжлэх хугацаанаас хасагдана.

Тэтгэлэг авахаар хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага:
  • Эцэг, эх нь болон өөрөө БНСУ-ын иргэншилгүй байх.
  • Эрүүл мэнд, оюун санааны хувьд БНСУ-д удаан хугацаагаар амьдарч чадахуйц байх
  • 2015 оны 9 сарын 1-ний байдлаар 40-өөс настай байх.
  • Магистрийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс бакалаврын дипломтой, докторт суралцах хүмүүс магистрийн дипломтой байх. (2015 оны 8 сарын 31-ний байдлаар)
  • Бакалаврын дипломны голч дүн дор хаяж 2.64 байна. (Докторт суралцах хүмүүсийн хувьд магистрийн дипломны голч)

*Хэлний өндөр мэдлэгтэй хүмүүс давуу талтай.
*Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр суралцах хүмүүс давуу талтай.

Тэтгэлгийн хэмжээ:
  • Ирж очих онгоцны зардал
  • Анх ирэхэд нэг удаа 200'000 вон
  • Амьжиргааны зардал: Сар бүр 900'000 вон
  • Судалгааны зардал: Нийгмийн ухааныханд 210'000 вон, байгалийн ухааныханд 240'000 воныг семистер бүр олгоно.
  • Хэлний бэлтгэлийн төлбөр болон их сургуулийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  • Диссертаци хэвлүүлэх зардал: 500'000-800'000 вон
  • Эрүүл мэндийн даатгал: Сар бүр 20'000 вон
*TOPIK 5 эсвэл 6-р түвшинд тэнцсэн бол сар бүр 100'000 вон нэмж өгнө.

3 comments:

  1. sn bna u yaj holboo barij ene talaar sudlah ve

    ReplyDelete
  2. blog ehelsend amjilt husey, suuuuuuuuuuuuuuuuuld unshij bhad goy, ineedtei, sharaa gsn medremj turdgiiiiiiiiiiiiiiiiiiiin hehe.

    ReplyDelete
  3. Блогоос чинь хэрэгтэй мэдээллүүдээ олж авлаа. Маш их баярлалаа. Ажил, хөдөлмөрийн амжилт хүсье :D

    ReplyDelete