Saturday, May 6, 2017

Цахлай шувуу (Цэргийн жагсаалын дуу)

Дайвалзах давалгаа цайвалзан цайж
Хуйлранхан эргээ мөргөнө өө
Цахлай шувуу түүний дээгүүр
Цаглашгүй гунигтай ниснэ ээ

Жигүүрлэн нисэх цахлай шувуу
Гэнэт нэгэн юмнаас үргэх шиг
Алс холын гүн шигүү ойгоос
Аянгын дуу нижмгнэнэ

Аажуухан намуун тэнгисийн дээгүүр
Ази, Монголын туг намираад
Аймшиггүй зоригт холбоочин дайчид
Амь өрссөн тулаанд орсон юм

Аа аа аа аа аа аа аа
Эрийн заяа!


Энэхэн насандаа
Тэнгэрийн хаяанд торгон хил дээр
Ээжийн үрстэй эгнэн жигдэрсэн
Эвийн санаат дайчид нөхөд минь

Өвөг дээдсийн Монгол нутгаас
Өвлүүлж ирсэн нэгэн амь минь
Эх орон түгшүүр зарлаваас
Эргээд жагсах дайчин нөхөд минь

Хүүгээ санасан эхийн сэтгэл
Хүлээсэн хоногийн тоогоор нялхарна аа
Торгон хилийн ариун шугамнаас
Тодорч гарсан онц хилчин би

Өмссөн хувцас ижил өнгөтэй
Өргөсөн тангараг ижил үгстэй
Хайрын захидлаа хамтран уншсан
Ханилгаа сайтай дайчин нөхөд бид

Өвөг дээдсийн Монгол нутгаас
Өвлүүлж ирсэн нэгэн амь минь
Эх орон түгшүүр зарлаваас
Эргээд жагсах дайчин нөхөд минь

6 comments:

  1. Артльерийн гал мөндөр шиг асгарч
    Акатай БМП нижигнээд
    Алс холын гүн битүү ойгоос аянгын дуу нижигнээд
    ийм баайдаг байхаа бас

    ReplyDelete
  2. Артльерийн гал мөндөр шиг асгарч
    Акатай БМП нижигнээд
    erelheg zorigt katyusha
    er zorigiin tulaand orson ym
    ingej l sursan shde

    ReplyDelete
  3. artileriin gal mondor shig asgarch
    attackand bain bain nijigneed
    erelheg zorigt artilleriin zaluus
    er zorigiin tulaand orson ym

    ReplyDelete
  4. Гантогтох ganaa (IG :Ганаа ганаа)

    ReplyDelete